Оросыг үнэлж байгаагаа Обама нуусангүй

2015 оны 11 сарын 18

Алан хядагч “Исламын улс” бүлэг­­лэлийн эсрэг Оросын хийж буй тэмцлийг ямагт дэмжиж ирснээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Фи­­липпиний Манила хотод болж буй Ази, Номхон далайн эдийн зас­гийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр лхаг­ва гаригт мэдэгдсэн байна. Энэ тэмцэлд Оросын оролцоог нэмэг­дүү­лэх асуудлаар Оросын Ерөн­хий­лөгч Владимир Путинтэй ярил­цах бодолтой байгаагаа тэр бас тэмдэглэжээ. Венад Сирийн асууд­лаар болсон яриа хөөрөөний үеэр Орос улс найдвартай түнш бай­сан хэмээн онцолсон байна. Ха­рин Сирийн Ерөнхийлөгч Башар Аса­дын хувь заяаны асуудлаар санал ний­­лэхгүй байгаагаа нуу­сан­гүй. Оро­сын онгоц сүйрсэн шалт­­гааны та­­лаарх мэдээлэл нот­логдсоны да­раа Москва Асадын та­лаарх байр сууриа өөрчилнө гэдэгт эр­гэлз­дэг­гүй­гээ мөн илэрхийлжээ.