Олны танил хүмүүс Оросыг сонгох болжээ

2015 оны 11 сарын 10

Холливудын жүжигчин Роберт Де Ниро Оросын иргэн болох хүсэлт гаргахыг үгүйсгэхгүй гэж саяхны даваа гаригт  зоогийн  газраа Москвад нээх үеэрээ мэдэгдэв. Тэгэхдээ юмыг урьдчилж тааварлаж болохгүй гэж бас хаширлажээ.Де Ниро хамтран эзэмшигч нь болсон анхны ресторанаа Москвад 2009 онд нээсэн аж. Сая нээсэн ресторанаа япон ахлах тогооч Нобу Матсүхисатай хамтран байгуулжээ.

Америкийн мэргэжлийн боксчин Рой Жонс өнгөрсөн сарын 27-нд Оросын иргэний паспортоо авсан бол Английн хүнд жингийн боксчин, дэлхийн үнэмлэхүй аварга Леннокс Льюис Оросын иргэн болох боломжтой нь энэ сарын 5-нд тодорхой болсон юм. Хэрэв санал тавибал Оросын иргэн болоход бэлэн гэж Францын жүжигчин Сами Насери есдүгээр сард мэдэгдэж байв. Америкийн “Limp Bizkit” рок хамтлагийн хөгжимчин Фред Дерст ч ийм хүсэлтэй байдгаа есдүгээр сард илэрхийлсэн удаатай. Францын жүжигчин Жерар Депардье 2013 онд Оросын иргэний паспорттой болсон.