Жуулчдаа зөөж эхэлжээ

2015 оны 11 сарын 10

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Британийн 7.5 мянган иргэн Египетийн Шарм-эш-Шейхээс эх орондоо иржээ. Амралтын тус хотоос хийх нислэгийг энэ өдөр сэргээсэн аж. Тэнд Британийн 20 мянга орчим хүн бөөгнөрөөд байж. Египетэд ирдэг жуулчдын 70 хувийг орос, англичууд эзэлдэг юм байна. Орос 80 мянган жуулчныхаа 25 мянгыг нь татаж авчихаад байгаа гэнэ. Даваа гаригт Англи 11 нислэг үйлдэж 2301 хүн авчирчээ. Гар цүнхнээс өөр юм барьж онгоцонд орохыг хориглож, ачаа тээшийг нь хожим тусдаа авчрах юм байна. Жуулчид унаа хүлээж зочид буудалд байх зардлыг нь хэмнэх аргыг нислэг үйлддэг, аялал жуулчлал эрхэлдэг компаниуд эрэлхийлж, Египетийн бусад хотоос нисэхийг нэг хувилбар гэж үзэн, жуулчдад санал болгож байгаа аж.