Английн хатан хааныг шүүхэд өгнө

2015 оны 11 сарын 10

Дэлхийд зард гарсан засмал алмаз эр­дэнүүдийн нэг “Кохинор”-ыг Их Британиас эр­гүүлж авахаар Энэтхэгийн бизнес, ур­ла­гийн дээд зиндааныхан төлөвлөж байна. “Times of India” сонинд мэдээлснээс үзвэл энэ са­рын 12-15-нд Энэтхэгийн Ерөнхий сайд Лон­донд айлчлахаас урьтаж Британийн ха­тан хаан II Элизабетагийн эсрэг нэхэмжлэл гар­гахаар санаачлагчдын хэсэг бэлтгэж бай­гаа аж. Өмнөд Энэтхэгийн Гоа мужид ая­лал жуулчлалын “Титос” гэдэг томоохон ком­пани удирддаг нэртэй бизнесмэн Дэвид де Соуз мэдэгдэхдээ “Кохинор”-ыг “үндэсний өв хө­рөнгө” гэж нэрлэсэн байна. Түүний хэлснээр бол “Кохинор” нь “сэжигтэй нөхцөл байдалд” Энэт­хэгээс хилийн чанад руу британичуудын авч явсан үнэт олон зүйлийн нэг юм бай­на. Колоничлогчид манай ард түмнийг дээ­рэм­дээд зогсоогүй, ёс суртахууны хувьд үгүй хий­сэн гэж хэлж болно. Үүний үр дагавар болох  өлс­гөлөн гуйланчлал, боловсролгүй байдал зэ­рэг нийгмийн ялгаварлалын олон гэрч одоо хэр нь манай оронд байсаар байна гэж тэр­бээр хэлжээ. Энэ хэргийг шүүхийн шатанд шийд­вэр­лэх ажлыг санхүүжүүлэхэд Соуз оролцож буй бөгөөд нэхэмжлэл гаргахад Британийн хуульчдыг татан оролцуулж буй аж.