Финланд бусад улсаа харзнана

2015 оны 11 сарын 10

Хуваарилсан дүрвэгсдийг хүлээж авахад Европын холбооны бусад орнууд бэлэн бус байгаа бол бид ч тэднийг хүлээж авахаа түр хуга­цаанд зогсооно гэж Финландын Дотоод хэр­гийн сайд Петтери Орпо мэдэгдлээ. Дүр­вэгсдийг хүлээж авах ажлыг зохион байгуулах төв нээхээ алгуурлаад байна гэж тэрбээр Ита­ли, Грек улсыг шүүмжилжээ. Орогнол хүссэн Эрит­рейн 49 иргэнийг Финланд улс өнгөрсөн сард хүлээж авсан бөгөөд өөр 50 хүний асууд­лыг ярилцаж байгаа аж.

Грек, Италид түр хоргодох газарт байгаа 140 мянган дүрвэгчийг хуваарийн дагуу хү­лээж авахаар есдүгээр сард Брюссельд болсон Ев­ропын холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нарын уулзалтаар олонхийн саналаар уг нь тохиролцсон гэнэ.