Грекийн сайд журмын нөхдөө илчилжээ

2015 оны 11 сарын 10

СИРИЗА эвслийн Засгийн газарт Дотоод хэргийн яамны иргэдийг хам­гаалах асуудал эрхэлсэн орлогч сай­даар ажиллаж байсан Яннис Па­нусис өөрийн журмын нөхдийг алан хядаг­чидтай холбоо сүлбээтэй хэмээн буруут­гаж, өөрийг нь заналхийлснийг мэдэгд­сэ­нээс улбаа­лан Грект улс төрийн то­моохон шуугиан дэгдээд байна. Хэ­дэн сар яа­гаад чимээгүй байснаа тайл­бар­лаж, хэлсэн ярьснаа нотлох ба­римт гаргаж ирэхийг Засгийн газар нь Панусисаас шаарджээ. Панусис прокурорын байгууллагад хандсан бөгөөд алан хядагч байгууллагын ги­шүүд­тэй “шууд хэлхээ холбоотой” гэж үзэж буй зүүний хүчний СИРИЗА эвслийн хоёр депутат, намын улс төрийн нарийн бичгийн дарга нарын газрын нэг гишүүнийг нэрлэсэн байна. Тэрбээр “Ерөнхий сайд Алексис Ципраст бүх мэдээлэл бий. Грекийн тагнуулын албад ч хадгалж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. СИРИЗА-гийн төлөөлөгч, алан хя­дагч байгууллагын гишүүн хоёр утсаар хийсэн ярианы бичлэгийг бас танилцуулжээ. Энэ ярианы үеэр алан хядагч Саввас Ксиросыг суллах бо­ломж олгох хуулийг батлах, ДНХ-ийн шинжилгээг хүчингүй болгоход сайд саад болоод байна гэж намын тө­лөөлөгч хэлсэн байжээ. “За тэг­вэл түүнд бөмбөг илгээе дээ” гэж алан хядагч байгууллагын гишүүн хариул­сан байна.Нэргүй заналхийлэл хүлээж авс­наа холбогдох байгууллагуудад мэ­дэгд­­сэн гэж Хууль зүйн сайд Ни­кос Парас­кевонулос даваа гаригт мэдэгд­жээ. Яннис Панусис намаа болон жур­мын нөхдөө шүүмжилсний улмаас энэ оны есдүгээр сард Засгийн газ­рын бүрэлдэхүүнд ороогүй аж. Өөр­тэй нь ямар нэг юм тохиолдсон нөх­цөлд хэвлэлд нийтлүүлэхээр алан хя­дагчидтай холбогддог, амь насанд нь хал­дахаар заналхийлсэн хүмүүсийн нэр­сийг бэлтгэсэн байгаа гэж тэрбээр ярьсан байна.