Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг энэ удаа хэлэлцэхгүй

2015 оны 11 сарын 10

Филиппинд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ор­нуу­дын дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Хя­тадын тэнгисийн асуудлыг ярилцахгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Бао­дун өчигдөр мэдэгдлээ.Далайгаар тээвэрлэдэг ачааны бараг гурав­ны нэг нь Өмнөд Хятадын тэнгисээр дайрч өнгөрдөг бөгөөд эндхийн арлуудыг неф­тийн арвин нөөцтэй гэж үздэг юм. Тиймээс Хятадаас гадна АСЕАН-д багтдаг Бруней, Вьет­нам, Малайз, Филиппин улсууд  түүн рүү өр­сөлддөг. 2011 оны долдугаар сард Бали аралд болсон Хятад болон АСЕАН-ы орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас Өмнөд Хятадын тэнгист баримтлах зарчмуудыг нэгтгэсэн кодекс баталсан бөгөөд хүч хэрэг­лэ­хээс татгалзахаар түүнд тусгажээ.

Энэ тэнгисийн хэд хэдэн арлаар Хятадтай үүс­сэн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж Филиппин улс Олон улсын шүүхэд 2013 оны эхээр хандсан ч Хятадын тал үүнд оролцохоос татгалзаж, уг асуудлыг хоёр улсын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

2015 оны арванхоёрдугаар сарын эцсээр АНУ харуул хийлгэхээр өөрийн нутаг гэж Хятад үздэг маргаантай арлууд руу хө­лөг он­го­цоо явуулснаас Өмнөд Хятадын тэн­ги­сийн байдал хурцдаад байгаа.