АНУ-ын онгоц, Венесуэл, Финландын хилийг зөрчжээ

2015 оны 11 сарын 09

АНУ-ын эргийн хамгаалалтын нисэх онгоц Венесуэлийн агаарын хил рүү нэвтэрч орлоо гэж тус улсын Батлан хамгаалахын  сайд Владимир Падрино Лопес мэдээлэв. Түүний үгээр бол энэ мэт явдал нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл аж. Америкийн агаарын хөлөг Венесуэлийн булан дээгүүр нисэж байгаад Лос-Монхес арлын орчмоос Венесуэлийн агаарын орон зайг орхисон байна. Уг онгоц тагнуул хийхэд ашигладаг тоног төхөөрөмжөөр хангагдсан байжээ.Энэ оны наймдугаар сарын 24-нд  АНУ-ын Агаарын цэргийн хүчний тээврийн С-17 загварын хоёр онгоц агаарын хилийг нь зөрчсөн гэж Финландын Батлан хамгаалах яам бас мэдээлж байсан аж.