Немцовын “хэрэг” Чечень рүү хөтлөв

2015 оны 11 сарын 09

Борис Немцовын амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаад “Север” батальоны дайчин байсан Руслан Мухудинов гэгчид эчнээ ял өгөөд байгаа. Түүнийг Немцовыг алах хэргийг зохион байгуулсан хэмээн үзсэн байна. Талийгаачийн охин Жанна Немцовыг төлөөлж буй өмгөөлөгч Вадим Прохоров мөрдөн шалгах ажиллагаа зөв чигтэй явж байгаа ч Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын ойрын хүрээллийн хүн болох Руслан Геремеевт ял оноочихож чадахгүй байгаа нь харамсалтай гэж хэлсэн байна. Борис Немцовыг алагдсаны дараахан Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ этгээдийг уг гэмт хэргийг зохион байгуулсан байх өндөр магадлалтай ч түүнийг Чеченьд ихэд хүчлэн хамгаалж байдаг болохоор байцаалт авах боломжгүй гэж мэдээлж байсан юм. Геремеевийг хуурамч баримт бичиг ашиглан Оросоос зугтсан гэх мэдээлэл бас дуулдах болсон. Немцовыг алсан хэрэгт Геремеев оролцсон гэх таамаглалыг Рамзан Кадыров эрс үгүйсгэдэг аж.