Мексикт “тул” барилаа

2015 оны 11 сарын 09

Мексикийн хүчний байгууллагын ажилтнууд тусгай ажиллагаа явуулсны дүнд мансууруулах бодис бэлтгэдэг “Халискогийн шинэ үе” хэмээх бүлгийн удирдагч Мартин Наварраг баривчилжээ. Энэ этгээдийг хүний амь бүрэлгэсэн, алан хядах ажиллагаа явуулсан, түлш шатахуун хулгайлсан хэрэгт бас сэжиглэж буй юм байна. 40 настай энэ гэмт хэрэгтнийг баривчлахад цагдаа, үндэсний аюулгүй байдлын байгууллага, Эрэн сурвалжлах төв, Ерөнхий прокурорын газар, Гуанахуато мужийн Нийгмийг аюулаас хамгаалах яам оролцжээ. Наварраг өнгөрсөн оны тавдугаар сард зургаан хүний нь хамт баривчилсан ч дээрэмчдийн удирдагч үл ойлгогдох шалтгаанаар суллагдчихаад гэмт үйлдлээ үргэлжлүүлж явжээ.