Мьянмарт сөрөг хүчин нь ялав

2015 оны 11 сарын 09

Өнгөрсөн ням гаригт Мьянмар (Бирм)-т бол­сон бүх нийтийн сонгуульд 53 жилийн хугацаанд сөрөг хүчин нь анх удаа оролцов. Сонгуулийн дүнг өчигдрөөс хэсэгчлэн зарлахаар төлөвлөж байсан ч эрх баригч намын дарга нь ялагдлаа хүлээсэн байна. Тэгвэл сөрөг хүчний Ардчиллын төлөө үндэсний холбоо нам 70 хувийн санал авч байна гэж мэдэгдсэн аж. Энэ намыг Нобелийн шагналт, “ардчиллын бурхан”, 70 настай эмэгтэй Ан Сан Су Чи удирддаг юм. Эндхийн иргэд Парламентын хоёр танхимын болон орон нутгийн хууль тогтоох зөвлөлийн депутатуудаа мөн сонгожээ.