Ливид Ерөнхий сайд нь ч хулгайлагдаж байжээ

2015 оны 11 сарын 09

Энэ сарын 8-ны ням гаригийн өглөө Ливийн Сабрата хотод Сербийн ЭСЯ-ны холбоочин Сладжани Станкович, жолооч Йовица Степич нарыг хулгайлжээ гэж Сербийн Гадаад хэргийн яам мэдээллээ. Үүнийг тус яам аюулаас хамгаалах албаддаа ч мэдэгджээ. Хоёр улсын Гадаад хэргийн яамны тэргүүн нар уулзаж ярилцсан бөгөөд европчуудыг олохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж Ливийн тал мэдээлжээ.

Африкийн энэ улсад гадаадын хүмүүс хулгайн золиос болж буй нь эхний тохиолдлол биш аж. 2014 оны дөрөвдүгээр сард баг өмссөн, зэвсэглэсэн хүмүүс Иорданий Элчин сайд Фаваз аль-Итаныг нийслэл Триполи хотынх нь нэг тойргоос хулгайлсан тохиолдол бий юм байна. Үүнээс нэг сарын өмнө Тунисийн Консулын газрын ажилтан хулгайлагдаж байж. 2014 оны нэгдүгээр сарын дундуур Өмнөд Солонгосын төрийн байгууллагын ажилтныг, хэдэн өдрийн дараа Египетийн таван дипломатчийг хулгайлсан аж. Энэ хоёр тохиолдолд хүмүүсийг эрх баригчид суллаж авч чадсан байна. Өөрийнхөө төр, засгийн байгууллагын ажилтнуудыг ч хулгайлах нь цөөнгүй. 2013 оны арваннэгдүгээр сард Ливийн тагнуулын байгууллагын орлогч даргыг, аравдугаар сард Ерөнхий сайд Али Зейданаа хулгайлж байжээ.