Рауль Кастро 2018 онд суудлаа өгнө

2015 оны 11 сарын 08

Кубын Төрийн зөвлөлийн тэргүүн Рауль Кастро 2018 оны хоёрдугаар сарын 24-нд огцрохоор эргэлтгүй шийдсэнээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ. Дүү Кастро 2008 онд Кубын Төрийн тэргүүн болсон бөгөөд үүнээс өмнө ах Фидель Кастрогоо огцорсны дараа Кубын Төрийн зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байв. 2013 онд уг албан тушаалд улиран сонгогдсоныхоо дараа 2018 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байжээ. Рауль Кастро Мексикт айлчилж буй бөгөөд  өөрийн шийдвэрийн талаар  тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн барьсан зоог дээр хэлсэн байна.