Сирийн босогчид цохилтоо зогсоохыг Оросоос хүсэв

2015 оны 11 сарын 04

Сирийн “Жаишь аль-Ислам” (“Лалын арми”) бүлэг­лэлийн босогчид Ерөнхийлөгч Башар Асадын талын хэдэн зуун хүнийг шоронд суулгаж, агаараас өгч буй цохилтыг зогсоохыг Оросоос ийм маягаар шаардсан байна. Хэвлэлд бичсэнээр бол Дамаскаас 10 километр зайд орших Дум хотын гудамжаар олз­логдогсдыг ачааны машинаар зөөж яваа дүрсийг цахим төхөөрөмжөөр авсан байжээ. Сирийн Ерөн­хий­лөгчийг  дэмжигч алавит үндэстэн эрэгтэй, эмэг­тэй 400 гаруй хүн тэнд байсан гэнэ.

Ерөнхийлөгч Асад өөрөө алавит үндэстэн бө­гөөд лалын шашны шийт урсгалын төлөөлөгч аж. Түү­нийг эсэргүүцэгчид нь суннит урсгалыг шүтдэг, ер нь дэлхийн лал шашинтны ихэнх нь энэ номлолыг дага­даг юм байна.“Лалын арми” гэгч нь Саудын Арабийн дэмж­лэгээр 2013 онд бий болсон босогчдын бүлэг­лэ­лүү­дийн эвсэл юм.