Сирийн сөрөг хүчнийг байлдаанд бэлтгэх хөтөлбөрөө АНУ зогсоожээ

2015 оны 11 сарын 04

Сирийн сөрөг хүчнийг Аме­ри­кийн цэр­гийн­хэн дас­гал­жуулж байдаг бөгөөд энэ үйл ажил­ла­гаагаа Туркийн хилийн ой­рол­цоох Латаки му­жийн Сальма хо­тын орчимд явуулдаг юм байна гэж Ливаны телевизийн “Al Mayadeen” суваг мэ­дээлсэн аж. Урьд нь Туркийн нутагт бэлт­гэгд­сэн Си­рийн туркменүүд энд оролцож буй юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн шийд­вэрээр “Исламын улс”-ын алан хядаг­чидтай тэмцэх, Сирийн сөрөг хүчинд дэмжлэг үзүү­лэхээр тусгай зориулалтын 50 алба хааг­чийг Сири рүү явуулсныг бид урьд нь мэдээлсэн. Тэгвэл Вашингтоноос 500 сая ам.долларын зардал шаарддаг Сирийн сөрөг хүчний дайчдыг бэлтгэх, хангах Пентагоны хө­төл­бөрийг зогсоохоор АНУ-ын Ерөн­хий­лөг­чийн засаг захиргаа шийд­лээ гэж өнгөрсөн са­рын 9-нд “The New York Times” сонинд мэдээлж бай­сан юм.

“Исламын улс”-ын дай­чид­тай ту­лалдаж чадахуйц хуурай замын цэрэгтэй болоход энэ хө­төлбөр тус болоогүй нь түүнийг зог­соох шийдвэр гаргахад хүр­гэ­сэн аж.Одоогийн байдлаар Орос болон Арабын хоёр ч улс, Сирийн сөрөг хүчин, 59 улсаас бүрэлдсэн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл, курдийн сайн дурынхан “Исламын улс”-ын эсрэг тэмцэж байна.Оросын Зэвсэгт хүчний жан­жин штабын Шуурхай удирд­ла­гын газрын дарга Андрей Кар­та­по­ловын мэдээлснээс үзвэл Оросын нисэх хүчний цохилтод алан хядагчдын дэд бүтцийн 2084 объект өртөөд байгаа аж. Үүнд байл­дааны ажиллагааг удирдах байр, алан хядагчдыг бэлтгэх ла­ге­риуд, бөмбөг, пуужингийн үйлд­вэр, зэвсэг, түлшний агуулах орж буй юм байна.