Хятадын “Уоррен Баффет” баригдав

2015 оны 11 сарын 04

Хятадын хөрөнгө оруулалтын сангуудын домогт удирдагч Сюй Сяныг баривчлахын тулд Шанхай, Нинбо хоёр хотыг холбодог далайг дамнасан дэлхийн хамгийн урт, 36 километр Ханчоу гүүрийг цагдаа нар хагас цаг хаасан байна. Мөн Шанхай, Бээжинд түүний компанийн салбаруудад нэгжлэг хийн баримт бичиг, компьютер хураан авч, ажилтнуудыг нь байцаажээ. Сюй Сян болон “Zexi investment” компанийн удирд­лагын хэд хэдэн хүнийг сан­хүү­гийн залилан хийж, үнэт цаас­ны най­маа эрхлэхдээ ашиг олохын тулд хуурамч мэдээлэл ашигласан хэ­мээн буруутгаж буй аж.Хөрөнгийн зах зээл дээрх хямралаас үүдсэн хохирол олон их наяд ам.доллар хүрсэн тэр цагаас Сюй Сяныг мөрдөн шалгаж хэлсэн байна. Энэ онд Хятадын хөрөнгийн зах зээл сүүлийн долоон жилд хам­гийн доод түвшинд хүрч унажээ. Тэгээд эрх баригчид нь есдүгээр сарын 1-нээс өргөн хүрээтэй ба­рив­чилгаа явуулав.