Туркийн Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчийн талынхныг баривчилжээ

2015 оны 11 сарын 04

Ерөнхийлөгч Режеп Эрдоаны бодлогыг шүүмжилдэг лалын сөрөг хүчний номлогч Гюленийг дэмждэг 35 хүнийг Туркт баривчилсны дотор цагдаагийн байгууллагын ажилтан, төрийн албан хаагч ч орсон аж. Эрх баригч Шударга ёс, хөгжил нам Парламентын дахин сонгуульд ялсан нь тодорхой болсноос нэг хоногийн дараа эрх баригчид ийм үйлдэл хийжээ.

Аравдугаар сарын 28-нд Тур­кийн хууль сахиулах бай­гуул­ла­гын­хан сөрөг хүчний телевизийн хоёр сувгийн Истанбул дэх бай­рыг эзэлж авсан байна. Энэ хоёр суваг дээр өгүүлсэн Гюлений мэд­лийн компанийн бүрэлдэхүүнд ор­дог аж. Хэвлэлд мэдээлснээс үзвэл санхүүгийн гэмт хэрэг мөр­дөн шалгах шаардлагын үүд­нээс ийм ажиллагаа явуулсан гэж эрх баригчид тайлбарлаж буй ч Туркийн удирдагчийг эсэр­гүү­цэг­чид­тэй тэмцэх ажлын хүрээнд авч буй арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна.

Одоогоор АНУ-д оршин сууж буй Гюленийг төрийн эргэлт хийх гэж оролдсон, хээл хахууль авсанд сэжиглэж төрийн албан хаагч болон бизнесмэн 50 орчим хүн баривчлагдсан 2013 оны авлигын дуулиантай хэрэгт холбогдсон гэж Эрдоан буруутгадаг аж.Энэ сарын 1-нд болсон Пар­ла­ментын дахин сонгуульд Шударга ёс, хөгжлийн нам 49.4 хувийн дэмжлэг хүлээж боломжит 550 суудлын 317-г авсан юм.