Меркель сэрэмжлүүлэв

2015 оны 11 сарын 04

Европын холбооны орнууд, тэр дундаа Герман, Австри улсууд дүрвэгсдийн өм­нө хилээ хаавал Балканд дайн эхэлж бол­зош­гүй хэмээн Германы Канцлер Ангела Мер­кель сэрэмжлүүллээ. Тэрбээр  Европын хол­боон­доо томоохон улсын хувьд Герман харилцааг сайж­руулахад нэмэр болохуйц шийдвэр гар­гах ёстой, бид ингэж чадна гэж хэлсэн байна. Өнгөрсөн сард Европт 220 мянга шахам дүрвэгч ирсэн нь энэ оны хамгийн дээд үзүүлэлт болжээ. Дүрвэгсдийн урсгалыг багасгахын тулд Словенитэй залгаа хил дээрээ Австри улс хана босгохоор болсон нь өнгөрсөн сарын 28-нд тодорхой болсон билээ. Үүнийг Австрийн Дотоод хэргийн сайд Йоханна Микль-Ляйтнер “Энэ бол хил нэвтрэх явдлыг  хяналттай болгох зорилготой болохоос биш хилээ хааж буй юм биш” гэж тайлбарласан.

Дүрвэгсдийн урсгалтай холбогдуулж Зүүн Европын орнуудад туслах тухай то­хи­рол­цоогоо хэрэгжүүлэхгүй бол Унгарын адилаар хил дээрээ хана босгоход хүрч бол­зош­гүй гэж Словенийн Засгийн газар үүнээс тав хоногийн өмнө мэдэгдэж байсан. Тэгвэл Сербтэй залгаа хилийнхээ дагуу дөрвөн метр өндөр, 175 километр урт саад босгохоор төлөвлөж буйгаа Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдээлж байсан билээ. Уг саадыг энэ сарын эцсээр дуусгах ёстой.