Украин хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх нь

2015 оны 11 сарын 04

Украины зэвсэгт хүчинд га­даадын цэрэг алба хаах ту­хай хуулийг Дээд Рада нь өн­гөр­сөн сарын 6-нд баталжээ. Хуулийн төслийг 229 депутат дэмжсэн байна. Тэгвэл уг хуулийг Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр бат­лам­жил­лаа. Уг хууль хэвлэлд гар­маг­цаа хүчин төгөлдөр болох аж.Украины зэвсэгт хүчний байл­дааны чадварыг дээш­лүүлж, Зүүн нутаг дахь байл­­даа­ны ажиллагааны уршгаар бий болсон хүн хүч, санхүүгийн хомсдо­лыг багас­гах зорилгоор ийм хууль боловс­руулсан юм байна.

Ук­раины зэвсэгт хү­чинд хууль ёсоор алба хаах бо­ломж га­даа­дын иргэдэд ол­гос­ноор байл­дах чадвартай, турш­лага­тай анги, салбаруудтай бол­но гэж үзэж буй аж. Үнэн­дээ ч нэг талаас гэр бүл, үр хүү­хэд, ах дүү, амраг садан гэх татлаа түтлээгүй гаднын хөлс­ний хүмүүс ирж алба хаах нь. Тэд­нээс амиа алдлаа гэхэд нөхөн төлбөр өгөхгүй. Нөгөө талаас “зэрлэг галуунууд” өөрс­дөө багагүй мөн­гө тогтмол авдаг. Сард 3-4 мянган ам.доллар гэдэг чинь одоо Ук­раины ге­не­ралын авч буй ца­лин. Тэгэх­лээр хөлсний нэг алба хаагч Украины төсвөөс 50-60 жи­рийн цэргийн зардал гар­гуул­на гэсэн үг.