Анх удаа...

2015 оны 11 сарын 04

1949 оны Хятадын иргэний дайнаас хойш БНХАУ-ын дарга, Тайванийн тэргүүн нар энэ сарын 7-нд анх удаа Сингапурт уулзах гэж буйг “Синьхуа” агентлаг мэ­дээллээ. Си Зиньпин, Ма Инцю нар улс тус бүрийнхээ асуудлаар санал бодлоо со­лилцоно гэж арлын улсын засаг захир­гааны төлөөлөгчид урьд нь мэдээлж бай­жээ. Хоёр улсын хооронд албан ёсны харил­цаа тасраад хагас зуу гаруй жил болж буй ч Тайвань нь одоо хэр нь БНХАУ-ын ёс тө­дий засаг захиргааны нэгж гэг­дэж явдаг юм.