Кувейтийн шейх Орост айлчилна

2015 оны 11 сарын 04

Оросын төрийн тэргүүн Владимир Путиний урилгаар Кувейтийн Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер ас-Сабах энэ сарын 9-11-нд Орост айлчлах гэж байна.Тэд 10-ны өдөр Сочид уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны гол чухал асууд­лаар ярилцах бөгөөд худалдаа, эдийн засгийн хүрээнд хоёр талын хорш­лыг нэмэгдүүлэхэд ихээхэн ан­хаа­рах аж. Ойрхи Дорнод, Умард Африкийн бай­­дал ч ярилцах асуудлынх нь төвд байх бо­лол­т­ой. Сирийн байдалтай уялдан Оросын удирдагч Ойрхи Дорнод, Персийн бу­лан­гийн орнуудын холбогдох хүмүүстэй ут­саар байнга шахам ярьж байгаа юм байна.