Эрх баригчдын санаа амрав

2015 оны 11 сарын 02

Туркэд болсон Парламентын сон­гуульд эрх баригч нам ялсныг Ерөн­хий сайд нь зарлав. Улс төрийн үзэл бодлоос нь үл хамааран иргэн бү­рийнхээ санааг харгалзан үздэг бай­хаар Турк улсаа өөрчилнө гэж Ахмет Давутоглу амласан байна. Сон­гуулийн дүнгээр Шударга ёс, хөгж­лийн нам дангаар Засгийн газраа бүр­дүүлэх боломжтой болжээ.Энэ нь  сүүлийн таван сард болж буй хоёр дахь сонгууль юм. Зур­­га­ду­гаар сард эрх баригч нам парламентад олонх болж ча­даа­гүй бөгөөд эвслийн Засгийн га­зар байгуулах оролдлого нь бүтэл­гүйт­жээ.Сонгуулийн хажуугаар Сиритэй залгаа хил дээр нь байх Нусаибин хотын орон сууцны хороололд машин дэлбэрснээс ойролцоох худалдааны төвд түймэр гарч, 20-иос доошгүй хүн өртсөн байна. Машин дэлбэрсэн шалтгаан тодорхойгүй аж.