Меркелийн нэр хүнд унаж байна

2015 оны 11 сарын 02

“Нээлттэй хил” бодлогынхоо өрийг Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерынхаа албан тушаалаар төлж болзошгүй гэж Христосын нийгмийн холбоо (ХНХ) намын шинжээч Ханс-Петер Уль өнгөрсөн ням гаригт сонины сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Меркель байсан ч, байгаагүй ч хилээ хаах болно гэж тэрбээр мэдэгджээ. ХБНГУ-ын хүн амын олонхийн шаардлагыг Христосын ардчилсан холбоо (ХНХ) намын дарга хайхрахгүй бол Канцлерынхаа суудалд үлдэхгүй гэж тэр хэлжээ.

Цагаачлагчдын талаар явуулж буй бодлоготой нь холбогдуулж Меркельд Христосын нийгмийн холбоо намын төлөөлөгч анх удаа ийн заналхийлжээ.Эрх баригч эвслийн гурван намын удирдагч Ангела Меркель (ХАХ), Зигмар Габриэль (Социал-демократ нам), Хорст Зеехофер (ХНХ) нар Берлин хотноо уулзаж Герман, Австрийн хил дээрх байдал, дүрвэгчдийн асуудлыг ярилцсан байна. Гэвч орогнол хүссэн өргөдлийг авч хэлэлцэх, дүрвэгчдийг улс орноосоо даруй гаргахаас үүдэлтэй дамжин өнгөрүүлэх бүс байгуулах асуудлаар тэд тохиролцоонд хүрч чадсангүй. Тэгэхдээ яриа хэлэлцээ цаашдаа үргэлжлэх юм байна.

“Бильд ам зонтаг” сонины захиалгаар хийсэн санал асуулгын дүнгээс үзвэл Меркелийн нэр хүнд дүрвэгчдийн талаарх бодлоготой нь уялдан унаж байгаа гэнэ. Хэрэв Канцлерын сонгууль одоо болох юм бол сонгогчдын 45 хувь нь түүнийг дэмжихээр байгаа аж. Тавдугаар сард энэ үзүүлэлт 53 хувьтай байжээ. Габриэлийн төлөө 21 хувь нь саналаа өгөхөөр байв. Тавдугаар сард түүнийг 17 хувь дэмжиж байсан аж.