Орос хариу хүлээж байна

2015 оны 11 сарын 02

“Энэ долоо хоногт Вена хотод Сирийн сөрөг хүчний бүлгүүдийн нэрсийг дамжуулсанд түншүүд ямар хариу үйлдэл хийхийг Орос улс хүлээж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн ням гаригт мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл Оросын тал Сирийн сөрөг хүчний 40 байгууллагын нэрийг гаргаж өгсөн аж.

“Тийм болохоор бөмбөг тэдний талд байна. Орос гэрийн даалгавраа биелүүлсэн” гэж Захарова үзэж байна. Улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд хэт даврагчдын ч, алан хядагчдын ч аргыг хэрэглэхгүй гэж эрүүл ухаан санаагаар цэгнэж болох бүх хүчний нэр бидний бүрдүүлсэн баримтад орсон байгаа гэж тэрбээр тэмдэглэжээ.