Онгоцны осолтой холбогдуулан Орост гашуудал зарлав

2015 оны 11 сарын 01

Осолдсон А-321 онгоцны “хэргийг” хамтарч мөр­­дөн шалгахаар Орос, Египет улс харилцан то­хирсон бөгөөд шаардлагатай баримтыг бүрдүүлэ­хэд Каир туслахаар боллоо гэж өчигдөр шөнө Оро­­сын Тээв­рийн яам мэдээллээ. Агаарын тээвэр эрхэл­­дэг “Ко­­галымавиа” компанийн Airbus-321 онгоц сая­ны бямба гаригт Египетийн Шарм-эш-Шеих хотоос Оро­сын Санкт-Петербург рүү нисэж яваад Синаин хойгт осолдсон юм. Түүнд явсан 217 зорчигч, багийн до­лоон ги­шүүн бүгд амь үрэгджээ. Ерөнхийлөгчийн шийдвэрээр Оросын Засгийн газар Тээв­рийн сайд Максим Соколовоор удир­дуулсан комисс бай­­гуулж, Онцгой байд­лын яам болон Росавиа компа­­нийн тэр­гүүн нар хэсэг мөрдөн байцаагчийн хамт бямба гаригт Каирт очсон байна.Соколовын удирдсан комиссын гишүүд Каирт ир­мэгцээ нисэх онгоцны буудал дээр Египетийн хол­богдох хү­мүүстэй уулзаж үйл ажиллагааны тө­лөв­лөгөө боловсруулжээ.

Ослын шалтгаа­ныг ой­рын хугацаанд тодруулахад шаардаг­дах бүхий л ба­рим­тыг олж авахад нь оросуу­дад египетчүүд бо­ломжтой бүх  тус­ламж үзүүлж байгаа аж. Уг ажилд Оро­сын Тээврийн хяналтын газар, Хөдөл­мөр, Эрүүл мэндийн, Батлан хамгаалах, Га­даад хэргийн яамд болон Египетэд суу­гаа ЭСЯ, Аялал жуулчла­лын байгууллагуу­дын холбоо, Ростуризм хамтран орол­цож буй юм байна.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Пу­тин ослоор амиа алдагсад болон тэд­ний гэр  бүлийнхэн,  ойр дотныхонд нь  эмгэнэл илэрхийлж зарлиг гарган энэ сарын 1-нийг  гашуудлын  өдөр болгов. Амь үрэг­дэгсдийн  бараг бүгдийнх нь  цогцсыг Каирт  ав­чирчээ. Осолдсон онгоцны хоёр хар хайрцгийг олсныг Египетийн Иргэ­ний нисэхийн сайд Хусам Камаль  мэдээл­сэн байна.