Украины Ерөнхийлөгчийн эсрэг нэгдэхийг сөрөг хүчин нь уриалав

2015 оны 11 сарын 01

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “санаандаа ний­цэхгүй хүмүү­сийг” баривчлах ту­шаа­лыг Ерөн­хий прокурорын бай­­гууллага, Аюулаас хам­гаалах албанд өглөө гэж Ради­кал намын тэргүүн Олег  Ляшко мэдэгдлээ. УКРОП намын дарга Ген­надий Корбаныг гэмт хэр­гийн бүлэглэл зохион бай­гуулахад оролцсон хэ­мээн сэжиг­лэж аравдугаар сарын 31-нд баривчилсныг Ляшко тайл­бар­лаад, “Поро­шен­когийн даран­гуйллыг зогсоохын төлөө бид хүчээ нэгт­гэх ёстой. Түүний хий­сэн энэ үйлдэл гэмт хэрэг бөгөөд түүнд итгэл үзүү­лэх эсэх асуудлаар санал хураах үндэслэл бол­но” гэж Ляшко өөрийн Face­book хуудсанд бичжээ.

Украины аюулаас хам­гаалах алба УКРОП намын байранд нэгж­лэг хийн 1.5 сая ам.доллар болон олон тооны зэвсэг хурааж ав­сан байна. Корбаныг гэмт бүлэг­лэл байгуулж, үйл ажил­ла­гаа явуулсан, хөрөнгө завшин, хүн хулгайлсан гэсэн эрүүгийн хуу­лийн гурван заалтаар буруут­гаж байгаа аж. Ерөнхий про­курорын газар болохоор Кор­баныг баривчилсан нь улс төрд ямар ч хамаагүй гэж мэдэг­дэв. Тэгвэл удирдагчийг нь барив­чилсныг орон нутгийн сонгуульд амжилттай оролц­со­ноос нь үүдэлтэй гэж УКРОП нам үзэж байна. Тус нам 15-аас дээш мужийн, 100 гаруй хот, районы зөвлөлд төлөөлөлтэй болжээ.