Ахмад хөгжимчин уран бүтээлээ орхихгүй

2015 оны 11 сарын 01

Британийн нэрд гарсан рок хөгжимчин Фил Кол­линз уран бүтээлдээ шинэч­лэл хийж, шинэ цомог гаргах, аялан тог­лолт хийхээр төлөвлөж буйг “Genesis” хамтлагийн ах­лагч асан сур­валж­лагчийн асуултад хариу­лах­даа мэдээлсэн байна. “Албан ёсоор бол би тэтгэвэрт гараагүй. Хур­дан хөлөг сойгдохоо болиод туурайгаараа газар цав­чилж байна” гэж 64 настай хөгжимчин хэлсэн байна. Тэрбээр Флорида муж улсын Майами-Бич хотод аж төрдөг бөгөөд хэдхэн хоногийн өмнө нуга­сандаа хүнд мэс засал хийл­гэжээ.

Рок хөгжмийн ахмад зүтгэлтний өөрийнх нь ярьс­­наар бол 2011 онд ца­гаасаа эрт ажлаа орхи­сон цорын ганц шалт­гаан нь байх­гүй болжээ. Тухайн үед гаргасан шийд­вэрээ бага насны хүүх­дүүд­дээ аль болох их ан­хаарал тавих шаардлагатай гэдгээр тайлбарлаж байжээ. Гэргий нь салаад хүүх­дүүдээ аваад Майами шил­жихэд хөгжимчин араас нь очсон байна. “Хүүхдүүд маань одоо 10, 14 настай, эцгээ юу хийж буйг харахыг тэд хүсэж байгаа. Тэдэнд миний ажил таалагддаг, би тэднийгээ өөр дээрээ байл­гах бодолтой байдаг” гэж Коллинз ярьсан аж.