Саакашвилийг Гүржийн иргэний харьяалалгүй болгоно

2015 оны 11 сарын 01

Өөрийг нь Гүржийн ир­гэ­нээс хасах асуудлыг Тби­ли­си ярьж эхэлсэн нь “Оро­сын заав­раар” хийж буй ажил бөгөөд дараа­гийн сон­гуульд оролцоход саад хийхэд чиглэж байна гэж Гүржийн Ерөнхийлөгч асан Ми­хаил Саакашвили мэдэгд­лээ. Тэр­бээр одоо Ук­раины Одесс му­жийн амбан захи­рагчаар ажил­лаж буй юм. Саакашвили Ук­раины иргэн­шилтэй болсон гэх албан ёсны лавлагааг Ук­раины талаас авсан бөгөөд Гүр­жийн хууль ёсоор тус улсын иргэний үнэмлэхийг нь хүчингүй болгох ажлыг эх­лүүлсэн гэж Гүржийн Хууль зүйн сайд Тея Цулукиани баа­сан гаригт мэдэгдсэн бай­на.2004-2007, 2008-2013 онд тус улсын төрийг тэргүүлж бай­сан Саакашвилигийн эсрэг Гүржид эрүүгийн хэрэг үүсгэж, улсын таван сая орчим ам.долларыг ху­вийн зорилгодоо зар­цуул­сан гэж буруутгаж буй юм. Саакашвили 2013 оны арваннэгдүгээр сард Гүр­жийн шинээр сонгогдсон Ерөн­хийлөгч Георгий Марг­ве­лашвилийг албан үүргээ гүй­цэт­гэж эхэлсний дараа эх  орноосоо гарч явжээ.