Хувь хүний дампуурлыг Орост анх удаа зарлав

2015 оны 11 сарын 01

Ачинск хотын иргэн Юрий Лебе­девийг дампуурсныг зар­лах тухай Хадгаламж банкны өргөд­лийг Красноярскийн хязгаарын Ар­битрын шүүх хүлээж авах үн­дэс­лэлтэй гэж өнгөрсөн сарын 30-нд үзэж өрийг нь задлахаар шийд­жээ. Энэ нь Орос улсын хувьд хувь хүнийг дампуурсныг зар­ласан эхний тохиолдол аж. Ле­бе­девийн 433 сая рублийн зээ­лийг зээлүүлэгчийн шаардлагын жаг­саал­тад оруулжээ. Үйлдвэрлэл эрхэлдэггүй бие хүний дампуурлын тухай хуу­лийг аравдугаар сарын 1-нээс Орост мөрдөж эхэлсэн юм. Төв банкны үзэж буйгаар энэ ан­ги­лалд яалт ч үгүй орох 400-500 мянган хүн байгаа аж. Ир­гэ­дийн зээлийн бүтцийг өөрчлөх юм уу, найдваргүй зээлдэгчийн нэр­сээс хасах замаар зохицуулах ме­ханизмыг шинэ хуульд тодор­хойл­жээ. Иргэний бүх төрлийн үүрэгт энэ хууль хамаарна.