Сири рүү АНУ нэмэлт хүч илгээнэ

2015 оны 11 сарын 01

Сири рүү нэмэлт хүч ил­гээхийг Пентагоны тэргүүн Эш­тон Картер үгүйсгэсэнгүй. Тэр­бээр “Исламын улс” бүлэг­лэлийн алан хядагчидтай тулал­даж байгаа хүчинд дэмжлэг үзүү­лэхийн тулд шинэ арга зам, боломж олохыг хичээж буй бө­гөөд энэ талаар Ерөн­хий­лөг­чид заавар өгөх болно гэж хэл­сэн байна.

Америкийн тусгай зориу­лалттай хүчний дайчид Сирийн өөрий­гөө хамгаалах хүчнийхэнд тус­лахаар тус улсын умард нутагт дараа сард очно гэж Пен­тагоны төлөөлөгч баа­сан гаригт мэдэгдсэн юм. Түү­ний хэлснээр бол Америкийн “тус­гай­гийн” дайчид Сирийн цэр­гүүд­тэй хамт байлдааны ажил­ла­гаанд орол­цохгүй бөгөөд өргөн хүрээ­тэй зөвлөх үүрэг гүйцэтгэх юм бай­­на. Эхний ээлжинд 50 хүртэл хүн Си­ри рүү явуулах аж.