Их Британийн хоригдлуудыг тамхи татахыг хориглоно

2015 оны 11 сарын 01

Их Британийн жирийн дэглэмтэй шоронгуудад тамхи татахыг хориглох шийдвэрийг ойрын амралтын өдрүүдэд  мөрдөж эхлэх гэж байна. Гэвч эрх баригчдын энэ шийдвэр хоригдлуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Тэр ч бүү хэл эмх замбараагүй байдал дэгдээхээр заналхийлжээ.Энэ шийдвэр эхлээд Англи, Уэльсэд байдаг шоронгуудад хэрэгжих юм байна. Цаашдаа чанга дэглэмтэй шоронгуудад ч мөрдүүлэх гэнэ. Энэ тохиолдолд тамхи татдаг хоригдлууд олныг хамарсан эсэргүүцэл дэгдээх магадлал ихсэх нь мэдээж. Телевизийн Skynews сувагт хоригдлуудын хандаж бичсэнээс үзвэл “Энэ хориг хэрэгжихээр хүчирхийлэл газар авна. Үүнд эргэлзэх хэрэггүй” гэсэн үгс элбэг байгаа аж.

Ирэх оны эхнээс энэ шийдвэрийг  Уэльсийн бүх шоронд мөрдөнө. Тамхи татахыг хориглохыг шоронгийн хуя­гуу­дын холбоо дэмжиж байгаа гэнэ. Тэд хоригд­луудын эрүүл мэндийн төлөө санаа тавьж буй юм гэдгээр байр сууриа зөвтгөж байна. Түүнээс гадна шоронд үймээн дэгдвэл хуягуудын амь насанд эрсдэл учрахыг ч бас ойлгож буй аж.