Осама бен Ладен, аз-Завахири нар Пакистаны баатрууд гэгдэж байжээ

2015 оны 10 сарын 29

Пакистан улс Энэтхэгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг алан хядагч 13 бүлэглэлийг дэмжиж, Оросын эсрэг тэмцэхээр талибуудыг илгээж байсан гэж тус улсын Ерөнхийлөгч асан Первез Мушарраф мэдэгдэв. “Тэр үед Талибан, Хаккани, Осама бен Ладен, аз-Завахари нар манай баатрууд байсан юм. Сүүлдээ л хортон дайсан болсноос биш” гэж тэр хэлсэн байна.Түүний ярьснаас үзвэл 1979 онд “шашны дайтагч элементүүдийг” Пакистан дэмжиж эхэлсэн бөгөөд “шашны дайнч байдал” гэх нэр томъёо энэ улсаас анх гарсан гэнэ. Энэтхэг, Пакистаны хооронд маргаантай байдаг Кашмирыг чөлөөлөхийн төлөөх тэмцэл 1990-ээд оноос эхэлжээ. Тэр үед Лашкар-э-Тайба болон өөр 11-12 бүлэглэл бий болсон байна. Эд амь насаараа дэнчин тавиад Кашмирын төлөө тэмцэж явсан болохоор Пакистаны эрх баригчид дэмжиж, бэлтгэж байсан аж. Гэтэл энэ хүмүүс нь одоо Пакистанд ард түмнийхээ эсрэг дайтаж байна, үүнийг зогсоох ёстой гэж Мушарраф хүлээн зөвшөөрсөн байна. Первез Мушарраф 1999 онд төрийн эргэлт хийж байж эрх мэдэлтэй болсон юм. Тэрбээр 1999-2002 онд Ерөнхий сайдаар ажиллаж байв.