Английн ханхүүд Обама талархал илэрхийлэв

2015 оны 10 сарын 29

Америк цэргүүдтэй хамт Афганистанд цэргийн алба хаасанд нь Британийн ханхүү Гаррид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама талархал илэрхийлэв. Ханхүү алба хаасан нь АНУ, Их Британийн хооронд ер бусын онцгой харилцаа байдгийг харуулсан гэж тэрбээр тэмдэглэжээ.Ханхүү Гарри лхагва гаригт Америкийн тэргүүн хатагтай Мишель Обама, Дэд Ерөнхийлөгчийн гэргийн Жилл Байден нартай Виржиниа муж улсын ахмад дайчдын сэргээн эмчлэх төвд эмчлүүлж буй цэргүүдтэй уулзсан байна. Энд ханхүү хэлсэн үгэндээ “Афганистанд байсан хугацаа амьдралыг минь өөрчилсөн” гэж дурдаад “эрх орныхоо төлөө үлэмж хохирол хүлээсэн” бүх ахмад дайчинд туслах хэрэгтэйг ойлгосон аж.

Сүүлийн гурван жилд Гарри нисэх хүчинд алба хааж буй юм. Британийн хаан ширээг залгамжлах энэ залуу Афганистанд хоёр ч удаа алба хаасан. Ханхүү цэргийн нисгэгчийн ажлаа орхих гэж буй нь энэ оны эхээр тодорхой болсон. Зэвсэгт хүчнээс гарах гэж буйгаа гуравдугаар сард мэдэгдсэн байдаг. Цаашдаа Африкт, Сахараас урагших нутагт хүмүүнлэгийн ажилд оролцохоор төлөвлөж буй  юм байна.