Барьцааны хүмүүс дотор АНУ-ын иргэн байхгүй гэнэ

2015 оны 10 сарын 29

Сомали дахь Африкийн холбооны бай­гуул­­лагад хүргэх ачаа тээвэрлэсэн Airbus A380 онгоцыг буумагц түүн дотор яв­сан 12 хүнийг “Аш-Шабаб” бүлэглэлийн дай­чид баривчилсан байна. “Баривчлагдсан хүмүүсийн дотор АНУ-ын иргэн бий. Онгоц ч “Аш-Шабаб”-ын гарт байгаа” гэж тэндхийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ.Хүмүүс барьцаалсныг нь Пентагон нотол­сон ч тэдний дунд АНУ-ын иргэн байгааг үгүйсгэсэн аж.