Ижил хүйстэн лам Ватиканыг шүүмжилжээ

2015 оны 10 сарын 29

Польшийн католик сүмийн лам, өөрийгөө ижил хүйстэн хэмээн олон түмэнд зарласан Кшиштоф Харамса Ватиканыг хатуухан шүүмжилжээ. Тэрбээр Ромын хамба лам Францискад бичсэн захидалдаа олон сая ижил хүйстний амьдралыг там болгосон гэж католик сүм хийдийг буруутгасан байна. Католик сүм хийдийн лам нар дотор ижил хүйстэн цөөнгүй байдгаас уг асуудлыг хэлэлцэхдээ Ватикан тал засдаг гэж тэр үздэг юм байна. Үүнд Ромын хамба лам одоогоор хариу өгөөгүй байна.

Одоо 43 настай Кшиштоф Харамса 17 жил Ромд амьдарч буй аж. Тэрбээр Ром хотын нэгэн зоогийн газар сэтгүүлчидтэй уулзаж, өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлаж, нэг эрэгтэй хүнтэй дотно харилцаатай байдгаа хэлснээс хойш Ватикан түүнээс нүүрээ буруулах болсон байна. Дүрэм журам ёсоор бол католик шашны санваартнууд гэр бүлгүй байх учиртай аж.