“Хүчний харьцаа Асад руу хазайсан”

2015 оны 10 сарын 28

“Исламын улс”-ын эсрэг Ирак, Сирид  “газраар    байлдааны ажил­ла­гаа” явуулахаар АНУ бэлтгэж байна гэж Батлан хамгаалахын сайд Эштон Картер нь мягмар гаригт мэдэгдлээ. Алан хядагчид барьцаалсан хүмүүсээ хорьж байсан Иракийн умард нутагт байх шоронгоос Америкийн тусгай зориулалтын цэргүүд Курдийн хүчнийхэнтэй хамтран хүмүүсийг сулласныг тэрбээр бас хэлээд авсан байна. Иракт америк цэргүүд байлдааны ажиллагаанд оролцохыг Америкийн Батлан хамгаалах яам хэдэн сарын турш үгүйсгэсээр ирсэн юм.Сайд Картер сенат дээр үг хэлэхдээ “Исламын улс”-ын эсрэг хийх тэмцлийн арга барилаа өөрчилж, лалын дайчдын албан ёсны бус нийслэл гэгдэж буй Ракка болон Иракийн баруун нутгийн Рамади хотуудад анхаарлаа хандуулах нь чухал байна гэж Америкийн тал үзсэнийг дурдсан аж. Энэ үеэр Сенатын гишүүн Линдси Грэм Сирид АНУ үндсэндээ “ажилгүй” байна хэмээн зэмлэсэн байна. Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Жозеф Данфорд “Хүчний харьцаа Асадын тал руу хазайсан” гэж хэлжээ.