Ерөнхий сайдад эмэгтэй хүний нэр дэвшүүлэв

2015 оны 10 сарын 28

Польшийн Парламентын сон­­­гуульд ялсан Ярослав Ка­чиньс­­­­кийн тэргүүлдэг “Хууль, шу­­­дарга ёс” нам Ерөнхий сай­дын суудалд хатагтай Беата Шид­­­логийн нэрийг дэвшүүлсэн байна. Энэ сарын 25-нд болсон сонгуульд “Хууль, шударга ёс”  нам Сейм (Парламент)-ийн 460 сууд­лын 235-ыг авснаар олонх болж, эвсэл байгуулахгүйгээр Зас­­гийн газраа бүрдүүлэх бо­ломж олж авсан анхны нам болж орчин цагийн Польшийн түү­хэнд бичигдэв.Польшийн Үндсэн хуулиар Ерөнхий сайдад нэр дэв­шүүлэх үүргийг Төрийн тэр­гүүн нь хүлээдэг аж. Сайд на­рын тан­химын дарга нь Ерөн­хий­лөг­чийн томилгооноос хойш 14 хоногийн дотор өөрийн тэр­гүүлэх Зас­гийн газрын бүрэл­дэхүүнийг пар­ламентдаа танил­­цуул­на. Үүнийг нь зөв­шөө­рөх эсэхээ парламент нь 460 депу­та­тынхаа олонхийн сана­лаар шийднэ.Албан ёсны мэдээллээр бол шинэ парламентын анхны ху­рал­­­даан ирэх сарын 10-нд бо­лох юм байна.