Пакистаны 240, Афганистаны 90 гаруй хүн амиа алдсан байна

2015 оны 10 сарын 28

Афганистанд энэ сарын 26-нд 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  Газар хөдлөлийн төв нь нийслэл Кабул хотоос зүүн хойш 254 километр зайд Гиндукуш ууланд байсан аж. Чичиргээ нь Дундад Ази, Энэтхэгт мэдрэгдсэн гэнэ. Үүний дараа дөрвөн  ч удаа 4.0-ээс дээш магнитудын хүчээр түлхэлт болсон байна.Газар хөдөлснөөс нийтдээ 340 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь буюу 240 нь хүн ам шигүү суудаг Хайбер-Пахтунхва мужийн пакистан иргэд байв. Бас 1500 пакистан хүн хохирол амссан аж. 2000 гаруй байшин эвдэрч сүйджээ. Афганистаны 93 иргэн, Энэтхэгийн Сринагар хотын гурван оршин суугч амиа алдсан байна. Газар хөдөлснөөс ихээхэн хохирол үзсэн Афганистан, Пакистан улсад туслахыг хүсэж “Талибан” хөдөлгөөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад ханджээ.