Жон Керри Төв Азийг зорино

2015 оны 10 сарын 28

АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керри энэ са­рын 28-наас ирэх сарын 3-ны хоо­ронд Төв Азийн Туркменистан, Казахс­тан, Узбекистан, Кыр­гызс­тан, Та­жикс­­тан улсуудад айлч­ла­хаар тө­лөвлөж буй аж. Эдгээр ор­ны Засгийн газрын өндөр ал­ба­ны хүмүүс­тэй хоёр талын яриа хэлэл­цээ хийх юм байна. Энэ нь Төв Азид түүний хийх анхны айлч­лал болох юм.Жон Керригийн айлчлалын үеэр Кыргызэд Америкийн их сур­гуулийн шинэ хотхон, ЭСЯ-ны байрны нээлт болох гэнэ. Са­­марканд (Узбекистан) хотод болох энэ таван орны Гадаад хэр­гийн сайд нарын уулзалтад тэр­бээр оролцох юм байна. Астана хотод стратегийн түншлэлийн асууд­­лаар Америк-Казахстаны ху­рал­­даан болох аж.Керри энэ сарын 29-нд Сирийн асууд­лаар Вена хотод болох яриа хөө­рөөнд оролцчихоод Төв Ази руу мордох юм байна.