Карел Готт эмнэлэгт хүргэгджээ

2015 оны 10 сарын 28

Чехийн нэрд гарсан дуучин Карел Готт энэ сраын 27-нд Прага хотын нэгэн эмнэлэгт хүргүүлжээ. Түүний зүрх өнгөрсөн  ням гаригт хаагдах шахсан аж. Дараа нь мягмар гаригт зүрх нь дахин сандаргасан байна. 76 настай дуучинд мэс засал хийжээ. Өнгөрсөн зун зүрхнийх нь хэмнэл алдагдсанаас эмнэлэгт хэвтсэн гэнэ.Карел Готт 2008 онд 68 нас­тай­даа 31 настай Ивана Махач­кова­тай анх удаа гэрлэсэн аж. Тэд үүнээс долоон жилийн өмнөөс уулзаж учрах болсон байжээ. 2006, 2008 онд төрсөн хоёр охинтой юм байна. Эднээс гадна Готтод бас хоёр охин бий бөгөөд дуучин маань ач хүүтэй ч болсон аж.Карел Готт 1939 онд төр­сөн бөгөөд 150 пянз гаргаж, Чехос­ло­вакийн “Алтан гургалдай” цолыг 38 удаа хүртэж байжээ.