Далай ламын бие сайн гэнэ

2015 оны 10 сарын 28

Дээрхийн гэгээн XIV Далай лам АНУ-ын Миннесота муж улсын “Майо”  эмнэлэгт шинжилгээ хийл­гээд өн­гөрсөн бямба гаригт Энэт­хэ­гийн умард нутагт орших Дарамсала хотод Төвдийн хилийн чанад дахь Засгийн газрын төв байранд ирээд бие нь сайн байна гэж хэлсэн байна. Цаашдаа хэдэн долоо хоног тайван байхыг эмч нар зөвлөсөн тул Далай лам энэ сард АНУ-д айлчлахаар төлөвлөж байснаа хойшлуулжээ. Түүний нас сүүдэр энэ жил 80 хүрсэн аж. Далай лам 1959 оноос Энэтхэгт аж төрөх болсон юм. “Төвдийн Засгийн газрыг энд сэргээн байгуулсан. Төвдийг Хятадаас тусгаарлах гэлээ” хэмээн Бээжин түүнийг буруутгадаг.