НҮБ-ын авлигачдыг барьцаагаар суллажээ

2015 оны 10 сарын 27

Авлигын хэрэгт холбогдсон НҮБ-ын ажилтнуудыг 1-50 сая ам.долларын барьцаагаар суллахаар Нью-Йоркийн Манхэтен дүүргийн шүүх шийдвэрлэжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дарга байсан, Антигуа ба Барбуда улсын байнгын төлөөлөгчөөр ажиллаж асан Жон Эш нэг сая ам.долларын барьцаа өгсөн байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр эзэн сууж байдаг Нглэл Сэн 50 сая, Доминикан улсын дипломатч асан Фрэнсис Лоренсо хоёр сая ам.долларын барьцаа өгсөн аж.Эш энэ сарын 6-нд гэрээсээ баривчлагдсан юм. Түүнийг Макаод НҮБ-ын объект барихад нөлөөлнө гэж амлаад Сен болон бусад бизнесмэнээс 500 мянга гаруй ам.доллар авсан гэж буруутгасан. Хятадын бизнесмэнийг АНУ руу 4.5 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн шалтгаанаа нуусны учир есдүгээр сарын 19-нд баривчилсан байна. Лоренсог албан тушаалтанд авлига өгөх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан хэмээн үзжээ.