Умард Cолонгос сүржигнэв

2015 оны 10 сарын 27

“Солонгосын хойгт цэрэг дайны шинэ зөрчил өдөөж байна” гэж Сөүлийг Пхеньян буруутгаж байгаа аж. Өмнөд Со­лонгосын цэргийн дайнч этгээдүүд ноцтой хэрэг үүсгэх дадлаасаа тат­гал­зах­гүй бол урьдчилан таашгүй зэвсэгт зөр­чил­дөөн үүсэж болзошгүй гэж Москвад суугаа Умард Солонгосын ЭСЯ гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Ийм тохиолдолд “Харилцаа наймдугаар сарынх шигээ чинээндээ тултал хурцдах болно” хэмээн Умард Солонгосын дипломатчид анхааруулжээ. Үйл явдал энэ маягаар өр­нөвөл бүх хариуцлагыг Пхеньян өм­нөд хөршдөө үүрүүлэх нь тодорхой болов.

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэр­гийн хүчний хөлөг онгоцноос Умард Со­лон­госын харуулын жижиг онгоц руу энэ сарын 24-нд буудсан нь Пхеньяныг ийм эрс шийдвэртэй мэдэгдэл хийхэд хүргэсэн байна. Энэ үйлдлийг Умард Солонгос “ноцтой өдөөн хатгалга” гэж үзэж буй аж.Сөүлийн нотолж буйгаар бол Шар тэнгист Умард Солонгосын харуулын онгоц Өмнөд Солонгосын нутаг руу нэвтрэхээр нь их буугаар буудаж анхааруулсан юм байна. Тэгтэл харуулын онгоцоо өөрийн нутаг дэвсгэрт хамаарах усанд албан үүргээ гүйцэтгэж явсан гэж Умард Солонгосын тал нотолдог аж.