Обама ирэх сард Азид айлчилна

2015 оны 10 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сарын 14-22-нд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаар ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Тэрбээр Турк, Малайз, Филиппин улсад очиж, эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангахад олон улсын зүгээс гаргах хүчин чармайлтын асуудал хэлэлцэх Их-20-ийн уулзалтад оролцох аж. Энэ уулзалт Туркэд болох юм. Филиппинд Обама Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад, Малайзад АНУ, АСЕАН (Зүүн өмнө Азийн орнуудын холбоо)-ы орнуудын дээд хэмжээний уулзалтад тус тус оролцох юм байна.