Орон нутгийн сонгуульд сөрөг хүчин амжилт гаргажээ

2015 оны 10 сарын 27

Энэ сарын 25 (ням гаригт)-нд Украинд болсон орон нутгийн сонгуулийн үеэр хууль зөрчсөн явдал олон гарсны дотор сонгуулийн өмнөх сурталчилгаатай холбоотой үйлдэл зонхилжээ. Саналын хуудас бэлтгэхдээ дүрэм журам зөрчсөнөөс Донецк мужийн Мариуполь, Красноармейск хотод санал авах ажил тасалдсан тохиолдол ч бий гэнэ.“Сөрөг хүчний эвсэл” нам Днеп­ро­пет­ровск, Донецк, Запорож, Кировоград, Лу­ганск зэрэг долоон бүс нутагт ялалт бай­гуулс­наа зарласан байна. Өөр долоон мужид тус нам таван хувийн босгыг давжээ. Тэр ч бүү хэл Киевийн хүчнийхний хяналтад байдаг Донецк мужийн зарим хотод 51.7-52.4 хувийн амжилт гаргасан аж. “Сөрөг хүчний эвсэл” Кие­вийн зөвлөлд төлөөлөгчөө оруулахаар байс­наа луйвардуулсан гэх мэдээлэл байна.