Кубийн Дотоод хэргийн сайд огцров

2015 оны 10 сарын 27

Дотоод хэргийн сайд, армийн корпусын генерал Абелардо Коломены огцрох  саналыг Кубын Төрийн зөвлөл хүлээж авчээ. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна. Коломены хөдөлмөрийг үнэлж “Эх орныхоо төлөө зүтгэсний төлөө” нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан аж.Кубийн Дотоод хэргийн сайдаар Карлос Фернандес Гондин ажиллах юм байна. Тэрбээр нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байжээ. Түүний оронд Хулио Сесар Гандарилягийн нэрийг дэвшүүлсэн байна.