Саудын Арабын ханхүүг саатуулав

2015 оны 10 сарын 27

Ливаны аюулаас хамгаалах албаныхан Беирутын олон улсын нисэх онгоцны буу­далд Саудын Арабын ханхүү Абдель Мохсен бен Валид бен Абдель Азизыг саатуулсан нь түүнээс ихээхэн хэмжээний мансууруулах бодис олсонтой холбоотой аж. Ханхүү 40 хайрцагт хийсэн хоёр тонн орчим бодис тээвэрлэх гэж оролдсон байна. Ямар нэртэй бодис байсан, түүнийг хаана аваачих гэж байсныг тодруулсангүй. Ачааг хувийнхаа онгоцоор авч явах гэж байжээ.