Аядуу байхыг Америкт уриаллаа

2015 оны 10 сарын 27

“Өмнөд Хятадын тэнгист түвэгтэй байдал бий болгохгүй, сохроор хандахгүй байхыг АНУ-д зөвлөж байна”  гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Америкийн мина зөөгч онгоц ойртож ирж байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Маргаантай байгаа Спратли аралд  Хятадын барьж байгуулсан хиймэл арлын дэргэдүүр пуужин тээвэрлэгч хөлөг харуул хийж эхэлсэн нь урьд нь тодорхой болсон билээ. Тус бүс нутаг руу Вьетнам, Филиппин, Малайз, Тайвань, Бруней улс өрсөлдөж буй юм. Өмнөд Хятадын тэнгист нэг жилд хөлөг онгоцоор хийдэг арилжааны хэмжээ таван их наяд ам.доллар хүрдэг аж.