Польшийн сонгуульд сөрөг хүчин олонх боллоо

2015 оны 10 сарын 27

Польшийн сонгуулийн комиссын урьд­чилан мэдээлснээс үзвэл Парламентын сон­гуульд сөрөг хүчний “Эрх, шударга ёс” нам ялсан байна. Ерөнхий сайд асан  Ярос­лав Качиньскийн удирдсан тус нам 37.6 хувийн санал авчээ. Одоогийн Ерөнхий сайдын тэргүүлж байгаа төвч үзэлт “Иргэний хөтөлбөр” нам хоёрдугаар байрт орсон байна. “Эрх, шударга ёс” нам олонхийн санал авах нь сонгуулиас өмнө тодорхой байсан гэнэ.