Хэрэг хуучирдаггүй

2015 оны 10 сарын 27

“Умард Солонгос руу тагнуулын зориу­лалт­тай тоног төхөөрөмж илгээхдээ АНУ-ын Батлан хамгаалах яам буяны Humanitarian International Services Group байгууллагын ажилт­нуудыг ашиглажээ” хэмээн CNN мэ­дээллээ.  Энэ ажиллагаа гурван жилийн өм­нө дууссан аж. Гэлээ ч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн Пен­тагон буяны байгууллагын ажилт­нуудыг ийм ажилд ашигласнаар тэдний амь насыг эрсдэлд оруулсан нь хэр зэрэг ухаалаг ал­хам байсан тухай асуудал сөхөгдөж буй аж. Тэдгээр ажилтан ямар ажилд оролцож байгаагаа тухайн үедээ мэдээгүй юм байна.“Ийм үйл ажиллагааны уршгаар дэлхийн янз бүрийн газар нутагт буяны өөр бай­гуул­лагын ажилтнууд тагнуулын хэрэгт ороо­цолдож болзошгүй юм” гэж ТТГ-ын ажилтан байсан Боб Байер үзэж байна. Тэгтэл шашны зүт­гэлт­нүүд, “Энхтайваны корпус”-ын сайн дурын ажилт­нуудыг ийм зорилгоор ашиг­лахыг хуулиар хориглодог бол буяны бай­гуул­ла­­гынх­­ны хувьд хориглосон зүйл байдаггүй аж.